Нууцлалын бодлого

“Mergen tushee” АППЛИКЕЙШНИЙ НУУЦЛАЛЫН БОДЛОГО

1. Бодлогын хүрээнд зохицуулах асуудлууд

1.1 Энэхүү бодлогоор "Mergen tushee" аппликейшний Хэрэглэгчийн хувийн мэдээллийг авах, хадгалах, боловсруулах, ашиглахтай холбоотой асуудлуудыг зохицуулна.

2. Хэрэглэгчийн мэдээлэл цуглуулах. Дараах мэдээллүүдийг Хэрэглэгчийн хувийн мэдээлэлд тооцно:

2.2 "Mergen tushee" аппликейшнд бүртгүүлэх үед оруулсан нэр, нууц үг, цахим шуудангийн хаяг;

2.3 “Facebook”, “Gmail” болон “Apple login”-оор бүртгүүлсэн тохиолдолд, Хэрэглэгч тэдгээрт нийтэд нээлттэйгээр тохируулсан хувийн мэдээлэл;

2.4 "Mergen tushee" аппликейшнд төлсөн төлбөрийн мэдээлэл;

2.5 Аппликейшн дээр хийгдсэн үйлдлүүд (судалсан цахим номнуудын төрөл гэх мэт);

3. Хэрэглэгчийн мэдээлэл ашиглах. "Mergen tushee" аппликейшн дараах зорилгуудаас бусдаар Хэрэглэгчийн хувийн мэдээллийг зөвшөөрөлгүй ашиглахгүй:

3.1.1 Үйлчилгээгээ сайжруулах буюу шинэ бүтээгдэхүүн хөгжүүлэх;

3.1.2 Цахим номны агуулга, төрлийг баяжуулах;

3.1.3 Хэрэглэгчийн сонирхолд нийцсэн бүтээгдэхүүн, үйлчилгээг санал болгох;

3.1.4 Дээрх зорилгуудын хүрээнд статистик, судалгаа боловсруулах.

3.2 Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж буй “Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай” хуульд заасны дагуу "Mergen tushee" нь мэдээлэл хариуцагч болохынхоо хувьд хэрэглэгчийн хувийн мэдээллийг анх цуглуулсан зорилгоосоо өөр зорилгоор ашиглахгүй байх, хамгаалах, аюулгүй орчинд хадгалах, гуравдагч этгээдэд задруулахгүй байх үүрэг хүлээдэг. Энэ үүргийнхээ дагуу “Мэдээллийн аюулгүй байдлыг ханган ажиллах журам”-ыг дотоод үйл ажиллагаандаа мөрдөн ажилладаг.

3.3 Хэрэглэгч таны мэдээллийг төрийн эрх бүхий байгууллага шаардсанаас бусад тохиолдолд гуравдагч этгээдэд задруулахгүй байх болно.  

4. Хэрэглэгчийн мэдээллийг хадгалах болон устгах

4.1 Хэрэглэгчийн хувийн мэдээлэл болох "Mergen tushee" аппликейшний “Amazon EC2” дээрх серверт хадгалагдана.

4.2 Хэрэглэгчийн оруулсан нууц үгийг аппликейшн шифрлэн кодчилж хадгалах учир Хэрэглэгчээс өөр хэн ч нууц үгийг мэдэх боломжгүй.

4.3 Хэрэглэгч өөрийн зүгээс мэдээллийн аюулгүй байдлаа хангах үүрэгтэй бөгөөд үүргээ биелүүлээгүйгээс учирсан хохирлыг Хэрэглэгч өөрөө хариуцна.

4.4 Хэрэглэгч аппликейшны "Профайл" цэс дээр дотор байрлах "Хэрэглэгчийн бүртгэл устгах" товчлуур дээр дарж өөрийн сошиал хаягийн мэдээлэл, банкны гүйлгээний мэдээлэл болон бусад мэдээллүүд нь өгөгдлийн сангаас бүрэн устгагдах болно.

4.5 Хэрэв хэрэглэгчийн бүртгэлийг устгасан тохиолдолд аппликейшнд дахин бүртгэл үүсгэх тохиолдолд өмнөх мэдээлэл дахин сэргэхгүй.

5. Нууцлалын бодлогын шинэчлэлт

5.1 Бид цаашдын шинэчлэл, нөхцөл байдлаас хамаарч нууцлалын бодлого, үйлчилгээний нөхцөлөө өөрчилж, сайжруулж болох ба ингэсэн тохиолдолд тухай бүрд нь өөрийн аппликейшнаар дамжуулж мэдэгдэнэ.

Асууж тодруулах зүйл гарвал дараах хаягуудаар холбогдоно уу:

Facebook page: Mergen tushee

E-mail: info@mergentushee.mn

Утас: (976) 99548637

“Шударга төрийн төлөө” ТББ

Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 2 -р хороо, 44 -р байрны 1 -р давхар, 1 тоот

Байршил

Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 2 -р хороо, 44 -р байрны 1 -р давхар, 1 тоот.